СПОРТ
Д.Хүдэрбулга Азийн АШТ-ээс зургаа дахь медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр дуусаж, үлдсэн жингийн аваргуудаа тодруулав.
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд барилдсан, Азийн аварга, ОУХМ Доржхандын Хүдэрбулга хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Амиржон Нутфуллаевыг оноогоор (10:0) цэвэр ялав.
Ингэснээр Азийн АШТ-ээс зургаа дахь медалиа хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин цолтой тэрбээр тус тэмцээнээс 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.