Их Британид гэдэсний хорт хавдрыг оношлохоор залгидаг камер бүтээжээ

Их Британид өвчтөнүүд капсултай камер залгиж гэдэсний хорт хавдартай эсэхээ мэдэх боломжтой болжээ. Тус залгидаг камерын авсан зургийг эмч нар шалгаж үзээд оношлох аж. Гэдэсний хорт хавдар нь Их Британид нас баралтын хоёр дахь түгээмэл шалтгаан болдог байна.
Английн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний (NHS) гүйцэтгэх захирал Саймон Стивенс хэлэхдээ “NHS олон төрлийн өвчний үед үзүүлэх үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр инноваци хийж байна. Ийм учраас бид хүмүүст хорт хавдрын шинжилгээнд хурдан, аюулгүй орох боломжтой болгохын тулд энэхүү камертай капсулыг туршин үзэж байна” хэмээжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Шинжлэх ухааны зөгнөлт кино шиг сонсогддог зүйл одоо харин жинхэнэ амьдрал дээр гарч ирлээ. Эдгээр камерууд секундэд хоёр зураг авч биеэс тань хорт хавдар эсвэл Кроны өвчний шинж тэмдэг хайдаг” гэсэн байна.
АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар өнгөрсөн хоёрдугаар сард тус капсултай камерыг ашиглах зөвшөөрөл олгожээ.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За энэнээс �##�ь эрт 90ээд оны үед Жорж Буш гэж �##�уурчин ерөнхийлөгч болохоос өмнө Америкийн эрдэмтэд майкрозонд гэдэг зайнаас удирддаг, хүний судсан дотуур шприцээр шахан оруулаад бүр тархины эсийн гэмтэлтэй хэсэгт ч хүрч болох шинэ бүтээл гаргасан байсны санхүүжилтийг Буш �##�уурчин төсвийг нь хасч Иракийн эсрэг "Цөлийн үнэг" байлдааны ажиллагааг санхүүжүүлээд тас�##�дуулчихсан ш дээ.