ДЭЛХИЙ

Өмнөд Африкт хулгайн анчин заанд дэвслүүлж үхжээ

Өмнөд Африкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн ням гарагт мэдээлснээр Кругер хүрээлэнд хулгайн ан хийдэг байсан этгээд заанд дэвслүүлж үхсэн байна.

Кругер үндэсний хүрээлэнгээс гурван сэжигтэй этгээд хамгаалагчдаас зугтаж байхдаа зааны сүрэг дунд орсон аж. Сэжигтнүүд өөрсдийг нь тус хүрээлэнгийн хамгаалагч нар дагаж байгааг анзааран зугтахдаа сүх гэх мэт эд зүйлстэй цүнхээ үлдээсэн байна. Хүрээлэнгийн хамгаалагчид Өмнөд Африкийн цагдаагийн албанаас туслалцаа авч сэжигтнүүдийн нэгийг нь барьсан аж.

Баривчлагдсан сэжигтэн хамгаалагчдад хэлэхдээ зугтан явж байхдаа тэд зааны сүрэг дунд орсон бөгөөд үлдсэн хоёр этгээдэд юу тохиолдсоныг мэдэхгүй байна хэмээжээ. Хүрээлэнгийн хамгаалагчид тэдний нэг нь заанд дэвслүүлсний улмаас нас барсан байдалтай олсон байна. Харин үлдсэн сэжигтэн нүдэндээ бэртэлтэй зугтсан гэж хамгаалагчид үзэж байгаа юм.

Мөн өнгөрсөн ням гарагт (2021.04.18) өөр гурван хулгайн анчдыг буутай байхад нь Кругер үндэсний хүрээлэнд баривчилсан байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-04-20 17:11

Goyo. Manai nutagt naadaxyg chini goxi gedeg yum daa

Холбоотой мэдээ

Back to top button