ДЭЛХИЙ

Чад улсын Ерөнхийлөгч байлдааны талбарт нас баржээ

Африк тивд байрладаг Чад улсыг 30 гаруй жилийн турш удирдсан Идрисс Деби байлдааны талбарт авсан гэмтлийнхээ улмаас нас барсан байна. 68 настай тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Н’Джамена хотоос хэдэн зуун километрийн зайд буй байлдааны талбарт очсон байна. Деби өөрсдийгөө “Fact” хэмээн нэрлэсэн босогч нартай байлдаж буй цэргүүдтэй уулзахаар явсан аж.

Тэрбээр Франц гэх мэт Исламын хэт даврагчдын эсрэг тэмцэж буй Барууны орнуудын холбоотон байсан юм. Чад улсыг Дебигийн хүү 37 настай Махамат Идрисс Деби ахалдаг цэргийн зөвлөл ирэх 18 сарын турш удирдах аж.

Деби 2018 онд өөрийг нь 2033 он хүртэл төрийг удирдах боломжтой болгох  үндсэн хуулийг дэмжсэн байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт болж даваа гарагт (2021.04.19) хариу гарахад Деби 79 хувийн санал авсан байжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button