ДЭЛХИЙ

ДЭМБ сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчилж, яаралтай хороог хуралдуулна

Сармагчны цэцэг өвчин гэх нэрийг өөрчлөх болсон талаар ДЭМБ мэдээллээ. Эл өвчин болон түүний вирусийн нэршлийг “бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох” агуулгагүй болгон өөрчлөхийг дэлхийн 30 гаруй эрдэмтэн ДЭМБ-д уриалжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбон үзэх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

Дэлхийн 39 оронд эл өвчний халдварын 1,600 орчим батлагдсан тохиолдол бүртгэгдсэн учир ДЭМБ ирэх долоо хоногт сармагчны цэцэг өвчний дэгдэлт дэлхийн хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх шуурхай хороог хуралдуулахаар боллоо. Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэнийг “Рёйтерз” агентлаг уламжиллаа.

Тэргүүний хэлснээр, сармагчны цэцэг өвчний халдвараар 72 хүн нас бараад байгаа аж. Вирус нь ер бусын үйлдэл үзүүлж байгаа тул олон улсын зохицуулалт шаардлагатай байгаа тул илүү хамгаалах арга хэмжээг авч үзэх шаардлагатай гэв.

“Нөхцөл байдал хяналтаас гарах хүртэл хүлээх нь эрсдэлтэй” хэмээн ДЭМБ-ын Африк дахь Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Ибрагима Сос-Фолл нэмж онцлов.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-15 19:52

Ene lalriin baiguulga haha

Холбоотой мэдээ

Back to top button