ДЭЛХИЙ

Итали эрэгтэй 15 жилийн турш ажлаа таслан цалин авч байжээ

Италид нэгэн эмнэлгийн ажилтан 15 жилийн турш ажлаа таслан цалин авч байжээ. Тэрбээр Калабриан хот дахь “Ciaccio” эмнэлэгт 2005 оноос хойш ирж ажиллахаа больсон байна. Италийн агентлаг “Ansa” мэдээлснээр түүнийг луйвар, сүрдүүлэн мөнгө салгах, ажлын байрыг урвуулан ашигласан хэргээр мөрдөж байгаа аж.

67 настай түүнд 15 жилийн турш 538 мянган евро буюу 647807 ам.долларын цалин өгсөн боловч нэг ч өдөр ажиллаагүй байна. “Ciaccio” эмнэлгийн зургаан эрхлэгчийг түүний хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнээр тэрбээр түүний эсрэг сахилгын акт бичих гэж байсан эрхлэгчээ сүрдүүлж болиулсан байна. Тэрхүү эрхлэгч тэтгэвэртээ гарсны дараа түүний ажлыг авсан хүн ажлаа тасалж байсан эрэгтэйг анзаараагүй аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button