ДЭЛХИЙ

Дональд Трамп Леброн Жеймсийг арьс өнгөөр ялгаварлагч гэжээ

Дональд Трамп “NBA”-ийн тамирчин Леброн Жеймсийг жиргээ оруулсных нь дараа түүнийг арьс өнгөөр ялгаварлагч хэмээжээ. Жеймс лхагва гарагт (2021.04.21) 16 настай Ма’Киа Брайантыг буудаж хороосон Колумб хотын цагдаа Николас Рирдоны зургийг тавиад “Чи дараагийнх нь, #хариуцлага” хэмээн жиргэсэн байна.

Өнгөрсөн мягмар гарагт (2021.04.20) 16 настай Ма’Киа Брайант нэгэн эмэгтэй рүү хутгатай дайрах үед нь офицер Николас Рирдон гал нээн Брайантыг дөрвөн удаа буудсан байна. Брайантыг эмнэлэг рүү хүргэсэн ч тэрбээр нас барсан юм. Жеймс өөрийн жиргээгээ тус удалгүй устгасан байна.

Пүрэв гарагт (2021.04.22) Дональд Трамп мэдэгдэл хийхдээ “Түүхэндээ хамгийн муу телевизийн үнэлгээ авч буй NBA-г Леброн Жеймс сүйрүүлэхийн оронд сагсан бөмбөгтөө анхаарсан нь дээр. Түүний арьс өнгөөр ялгаварласан үгнүүд бол зэвүүн, доромжилсон,дорд үзсэн хэрэг. Тэр гайхамшигтай сагсан бөмбгийн тамирчин байж болно оо, гэхдээ тэр бидний улс орныг нэгтгэх тал дээр юу ч хийж чадахгүй” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button