НИЙГЭМ

МИАТ компани Африк тив рүү анх удаа нислэг үйлдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хѳлѳг Ѳмнѳд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын чиглэлд захиалгат нислэг үйлдлээ.

Уг нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бѳгѳѳд МИАТ компанийн агаарын хѳлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсан гэдгээрээ онцлог юм.

Тус нислэгийг үйлдэхийн тулд агаарын замын дагуух нийт 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 тѳрлийн зѳвшѳѳрлийг авах, тооцоо судалгаа хийх, урьдчилсан бэлтгэлийг хангаж ажиллах, газрын үйл ажиллагааг хамтран ѳндѳр түвшинд зохион байгуулах зэрэг ажлыг түргэн шуурхай амжилттай зохион байгуулан ажиллалаа. 

ѲАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон уг нислэг 24 цаг 2 минут үргэлжилсэн ба буцах нислэг 22 цаг 27 минут үргэлжилж ѳнѳѳдөр 06:44 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д амжилттай газардлаа.

Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын хүнд үед МИАТ компанийн хамт олон ѳѳрсдийн бүх нѳѳц бололцоог дайчлан ажиллаж байна гэж тус компаниас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-23 18:27

Тэдний хаясан Астра авчирчээ

Зочин
Зочин
2021-04-24 09:42

neeree haysan astrag n achaad avaad irj bga yum bolov uu.haagaand yvj de esvel.oros ,hujaa nar vaccine aviy gvel yvaad ir gseen aygui bol

Иргэн
Иргэн
2021-04-24 13:46

Арай үгүй байлгүй, бид хогийн сав биш дээ. МИАТ компани захи�##�гат нислэгийнхээ т�##�аар тодорхой мэдээлэл хийх хэрэгтэй. Энэ нийтлэлээс харахад Африк тив чинь Монголоос эхлэлтэй гэнэ үү? Огт ойлгосонгүй

Холбоотой мэдээ

Back to top button