ДЭЛХИЙ

“Gmail”-д нууцлалтай имэйл явуулах тохиргоо байдаг

Та имэйлээ нууцлалтай явуулах арга хайж байна уу. Тэгвэл та “Gmail”-ийн “Confidential mode” тохиргоог ашиглаж болно. Энэхүү тохиргоог ашиглавал таны имэйл зориулж бичиж байгаа хүн л нээн унших боломжтой юм.

“Confidential mode”-ийг ашиглан имэйл явуулахад хүлээн авагч нь нээн уншихын тулд өөрийгөө мөн гэдгийг батлан код оруулах шаардлагатай. Тэрхүү кодыг хүлээн авагч өөрийн имэйлээр эсвэл утсаар мессеж хэлбэрээр авах боломжтой.Илгээсэн мессежийн материалууд нь имэйл дотор хадгалагддаггүй. Оронд нь “Google”-ийн серверүүдэд тэдгээр материалууд хадгалагдана.

Мөн та нууц имэйлээ хүлээн авагч унших боломжтой хугацаа тааруулж болдог. Тэрхүү унших боломжтой хугацаа дууссанаар хүлээн авагч нээн унших боломжгүй болох бөгөөд долоо хоногоос хэдэн жилийн хугацааны сонголттой.

Та нууцлалтай имэйл явуулахын тулд имэйл үүсгэх хэсэг дээр дараад үүссэн цонхны доод хэсэгт байрлах цоожны товч дээр дарна.

Дараагаар нь унших боломжтой хугацааг тааруулаад, утасны мессежээр код илгээх эсэхээ сонгоод хадгалах товчийг дарна.

Хэрвээ та мессежээр код илгээхийг сонгосон бол хүлээн авагчийн утасны дугаарыг оруулна.

Эх сурвалж: How to geek

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button