Нийгмийн

ФОТО: Б.Хурцын шүүх хурлын гаднах жагсагчид бие биеэ “НҮД ҮЗҮҮРЛЭВ”

Өнөөдөр /2019.08.12/ Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүдэн шүүж бусдад ял оноосон гэх хэргээр Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал болж буй.

Уг хурлын үеэр шүүх танхимын гадна Б.Хурц тэргүүтнийг шударга шийтгэл хүлээх ёстой гэж үзэж буй Нэхүүл хөдөлгөөнийхөн “Нүд цавчихгүй” жагсаал хийж байна.

Харин нөгөө талд “Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхөө болих, Батзандан нарыг С.Зоригийн хэргийн захиалагчийг хамгаалахаа зогсоох”-ыг шаардсан Б.Хурцын ар гэр, түүний найз нөхөд жагсаж байна.

Тэд шүүх хурлын үеэр хоорондоо маргалдаж “Нэр нүүрээ нууж тэмцэхийг тэмцэлд тооцохгүй, нүүрээ ил болго, захиалгаар жагсагчид, мөнгөөр ирэгсэд” хэмээн бие биесээ чичилсэн ч хэсэг хугацааны дараа намжив.

Одоогоор шүүх хурлын гадна аль ч талын жагсагч байхгүй, шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button