ДЭЛХИЙ

Энэтхэгийн баян иргэд онгоцоор гадаад руу зугтаж байна

Баасан гарагт (2021.04.23) Энэтхэг улсад нислэгийн тасалбар худалдан авалт ихсэж хувийн онгоцны эрэлт нэмэгджээ. Тус улсад цар тахлын давлагаа маш хүчтэй өрнөж байгаа бөгөөд үүнээс зугтах гэсэн Энэтхэгчүүд Их Британи болон Арабын Нэгдсэн Эмират улс руу нислэг үйлдэхээ болихоос өмнө тасалбар худалдан авсан байна.

Энэтхэгээс АНЭУ явах нислэгийг өнөөдрөөс эхлэн (2021.04.25) үйлдэхээ зогсоох юм. Мөн Энэтхэгээс Их Британи руу үйлдэх нислэгийг өнгөрсөн баасан гарагийн (2021.04.23) үүрийн 04:00 цагт зогсоохоос өмнө чинээлэг иргэдийг тээвэрлэн ирсэн найман хувийн онгоц Их Британид буусан аж.

Мумбай хотоос Дубай руу үйлдэх нислэгийн үнэ хэвийн үеэс арав дахин их буюу мянган доллар болж өсчээ. Энэтхэгийн Агаарын чартерийн үйлчилгээний хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт хэлснээр хувийн онгоцны эрэлт маш их байгаа аж. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид эрэлтийг хангахын тулд гаднаас нэмж нисэх онгоц явуулах хүсэлт гаргасан” гэжээ.

Эх сурвалж: Indian Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button