ДЭЛХИЙ

Испани эрэгтэйг 22 хүнд Ковид халдаасан хэргээр баривчилжээ

Испанид  нэгэн эрэгтэйг 22 хүнд “КОВИД-19” халдаасан хэргээр баривчилсан байна. 40 настай тэрбээр ханиалгах болох 40 градусаас дээш халуурах шинж тэмдэг үзүүлж байсан ч ажил болон фитнестээ үргэлжлүүлэн явсаар байжээ. Халдвар тараасан этгээд Майорка хот дахь ажлын байр дээрээ очоод амны хаалтаа доошлуулан хамтран ажиллагчдадаа халдвар тараана гэж хэлсэн аж.

Үүний улмаас түүнтэй хамт ажилладаг таван хүн болон явдаг фитнесийнх нь гурван гишүүн “КОВИД-19”-ийн халдвар авсан байна. Мөн халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн 14 хүн Ковид туссан аж.

Бямба гарагт (2021.04.24) Испани улсын цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ халдвар тараасан хүн хэдэн өдрийн турш өвчний шинж тэмдэг үзүүлж байсан ч гэртээ харихаас татгалзсан байна. Тэрбээр нэгэн орой PCR шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байхдаа фитнесс болон ажилдаа явсан аж. Түүнээс халдвар авсан хүмүүсээс хэн нь ч хүнд хэлбэрээр өвчлөөгүй байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button