ДЭЛХИЙ

Усанд живсэн шумбагч онгоцны багийнхны дуулж буй бичлэг цацагдлаа

Индонез улсын тэнгисийн цэргийн алба усанд живсэн шумбагч онгоцны багийнхны дуулж буй бичлэгийг цацлаа. Хэдэн долоо хоногийн өмнө бичсэн тэрхүү бичлэг дээр алба хаагчид Самдпай Жумпа буюу дараа нь уулзъя нэртэй дууг дуулж байжээ.

Өнгөрсөн бямба гарагт албан тушаалтнууд “KRI Nanggala” шумбагч онгоц гурван хэсэг болон тасран живснийг илрүүлсэн. Тус шумбагч онгоц өнгөрсөн лхагва гарагт (2021.04.21) илүү гүнзгий шумбах зөвшөөрөл хүссэнийхээ дараа алга болсон.

“KRI Nanggala” онгоц 800 метр гаруй гүнд байгаа учир гаргаж ирэхийн тулд тусгай багаж хэрэгтэй аж. Адмирал Жулиус Виджожоно хэлэхдээ “Бид усан доор авсан зураг, бичлэгт дүн шинжилгээ хийж далайн урсгал гэх мэт зүйлийг авч үзсэний дараа ямар багаж ашиглахыг шийднэ” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-27 09:45

Хөөрхий дөө. Өрөвдмөөр юмаа. Хүний олон үр сад ш тээ. Хүчилтөрөгч нь дуусахад яаж зовж амь нь тэмцээ бол

Холбоотой мэдээ

Back to top button