ДЭЛХИЙ

Хятад улс Энэтхэгт туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ

Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гарагт (2021.04.26) БНХАУ-ын тал Энэтхэгт “КОВИД-16”-ийн халдвартай тэмцэхэд нь туслахад бэлэн байгаа хэмээсэн байна.

Зарим Энэтхэгийн хэвлэл мэдээллээр Хятад улсын Сичуан агаарын тээврийн компани халдвар нэмэгдсэний улмаас БНЭУ-руу карготой онгоц нисгэхийн 15 хоног зогсоох шийдвэр гаргасан аж. Ингэснээр Энэтхэг худалдан авагч нар хүчилтөрөгч баяжуулагч гэх мэт эрүүл мэндийн багаж хэрэгсэл худалдан авах явцыг сааталд орно.

Ван нэмж хэлэхдээ Энэтхэгийн тал хүсэлт илгээвэл Хятад улс эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна. БНЭУ-д үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд тус улсаас захиалга авах нь ихэссэн аж. Тухайлбал “Jiangsu Yuyue Medical Equipmen” компани 18 мянган ширхэг хүчилтөрөгчийн машины захиалга хүлээн авсан байна.

Эх сурвалж: Global Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button