ДЭЛХИЙ

Энэтхэг улсад Ковидийн нас баралт 200,000 давжээ

Мягмар гарагт (2021.02.47) Энэтхэгт “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүний тоо 200000 давсан хэмээн тус улсын албан тушаалтан мэдээлжээ. Мөн Энэтхэгт нэг өдөрт 3286 хүн нас барсан нь тус улсад 3 мянган нас баралт бүртгэгдсэн анхны тохиолдол юм.

Цар тахлын хоёр дахь давлагаа маш хүчтэй явагдсаны улмаас БНЭУ нэг долоо хоногийн дотор хоёр сая тохиолдол бүртгэж авчээ. Энэтхэг улс нас баралтын тоогоор дэлхийд дөрөвт, АНУ, Бразил, Мексикийн ард байгаа юм. Их Британи улсаас илгээсэн 100 амьсгалын аппарат, 95 ширхэг хүчилтөрөгч баяжуулагчийг Шинэ Дели хот мягмар гарагт хүлээн авсан байна.

Франц улс найман ширхэг том хэмжээний хүчилтөрөгч ялгаруулагч энэ долоо хоногт илгээх бөгөөд Герман, Австрали улсууд хүчилтөрөгч баяжуулагч, амьсгалын аппарат явуулах болжээ. Мөн ДЭМБ тус улсад 4 мянган хүчилтөрөгч баяжуулагч илгээхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button