Нийгмийн

УОК цахимаар хуралдаж дараах шийдвэрт хүрчээ

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр орой цахимаар боллоо. Хурлаар коронавирусын халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт,
18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна. 

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. Хилийн боомт орчмын орон нутгийн иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөжээ. 

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-30 09:12

спутник яасан бэ хэзээ ирэх вэ хийлгэх хүмүүс маш их байна шүү уок-оон.

Иргэн
Иргэн
2021-04-30 09:21

Эрүүл мэндийн сайд ikon.mn -ээр вакцинуудын 3 дахь тунг хийх т�##�аар суд�##�ж байна ярьлаа. Энэ юу гэсэн үг вэ? Сайдаас тодруулаад өгөөч ???

zovrelioptor
zovrelioptor
2021-08-10 10:41

Really wonderful information can be found on web site.

Холбоотой мэдээ

Back to top button