ДЭЛХИЙ

АНУ иргэдээ Энэтхэг улсаас аль болох хурдан гарахыг зөвлөжээ

АНУ Энэтхэгт байгаа иргэдээ тус улсаас аль болох хурдан гарахыг зөвлөсөн байна. Пүрэв гарагт Энэтхэг улс 379257 шинэ тохиолдол бүртгэж авсан нь дэлхийд тэргүүлэх тоо байсан. Тус улс дахь АНУ-н элчин сайдын яам бүх төрлийн эрүүл мэндийн хэрэгсэл хомстолд байгааг анхааруулжээ. Мөн Энэтхэгээс гарах хүсэлтэй байгаа иргэдийг яг одоо арилжааны тээврээр зорчихыг зөвлөсөн байна.

Энэтхэг улсад “КОВИД-19”-аас улбаатай нас баралтын тоо 200 мянга давсан. Гэхдээ мэргэжилтнүүд жинхэнэ нас баралтын тоо үүнээс хамаагүй их байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. АНУ Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаатай тэмцэхэд нь тусалж 100 сая ам.долларын өртөг бүхий тусламж явуулсан байна.

Нөхцөл байдал маш хүнд байгаа ч Энэтхэгийн Баруун Бенгал мужийн оршин суугчид сонгуулийн сүүлийн шатанд саналаа өгч байна.Лхагва гарагт тус муж шинээр 17 мянган тохиолдол бүртгэн авсан бөгөөд мэргэжилтнүүд Баруун Бенгалыг халдварын дараагийн голомт болох аюултай хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button