ДЭЛХИЙ

Энэтхэгт анх удаа хоногт 400.000 коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдлээ

Энэтхэг улс сүүлийн  24 цагт 401993 шинэ тохиолдол, 3523 нас баралт бүртгэн авлаа. Тус улс сүүлийн  есөн өдрийн турш 300 мянган тохиолдол бүртгэн авсан бөгөөд 400 мянган халдвар бүртгэн авсан анхны улс болов.

Өнөөдрөөс эхлэн Энэтхэг улс 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байгаа ч зарим мужид вакцины хүрэлцээ муу байгаа аж. Тухайлбал Дели, Махараштра, Тамил, Наду, Бенгал гэх мэт мужуудад вакцины хомстол үүссэн байна. Одоогийн байдлаар тус улс 120 сая гаруй хүнд нэг тун тарьж, 26 сая хүнд хоёр дахь тунг нь хийн бүрэн дархлаажуулжээ.

Нөхцөл байдал маш хүнд байгаа ч Энэтхэгийн Баруун Бенгал мужийн оршин суугчид сонгуулийн сүүлийн шатанд саналаа өгсөн байна.Лхагва гарагт (2021.04.26) тус муж шинээр 17 мянган тохиолдол бүртгэн авсан бөгөөд мэргэжилтнүүд Баруун Бенгалыг халдварын дараагийн голомт болох аюултай хэмээжээ.

Эх сурвалж: NDTV, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button