Нийгмийн

Саид Моллаин гэр бүлийг барьцаалсан Ираныг ОУЖБХ-ны гишүүнчлэлээс хаслаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос /ОУЖБХ/ Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ. 

2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилын тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагдахыг шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм.

Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.

Ираны засгийн газрын энэхүү үйлдлийг ОУЖБХ эсэргүүцэж 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрийн шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог 4 жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button