ДЭЛХИЙ

Энэтхэг улс 392 мянган тохиолдол, 3689 нас баралт бүртгэж авжээ

Энэтхэгийн эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.01) гаргасан мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор 392488 шинэ тохиолдол, 3689 нас баралт бүртгэн авсан байна. Тус улс дөрөв дэх өдрөө дараалж “КОВИД-19”-ийн улмаас 3 мянга давсан нас баралт бүртгэн авжээ. Хамгийн сүүлд 3689 нас баралт бүртгэн авсан нь тэргүүлэх үзүүлэлт байв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэг улсад “Ковид-19”-ийн улмаас 45 мянга гаруй хүн амь насаа алдсан. Харин гуравдугаар сард 5417 хүн цар тахлын улмаас нас барсан байна.

Бямба гарагт (2021.05.01) тус улс дэлхийд анх удаа 401933 тохиолдол бүртгэн авсан. Өчигдрөөс эхлэн Энэтхэг улс 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байгаа ч зарим мужид вакцины хүрэлцээ муу байгаа аж. Тухайлбал Дели, Махараштра, Тамил, Наду, Бенгал гэх мэт мужуудад вакцины хомстол үүссэн байна. “Bloomberg” агентлагийн сайтаас харвал тус улс 26.6 сая иргэдээ бүрэн вакцинжуулжээ.

Эх сурвалж: Reuters, NDTV

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button