ДЭЛХИЙ

Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусийн төрөл 17 улсад илэрчээ

Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа хүчтэй өрнөж Шинэ Дели болон Мумбай хотуудад эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж хүчилтөрөгчийн хомстол үүсэж байгаа билээ. Тус улс өдөрт шинээр 400 мянган тохиолдол бүртгэн авсан дэлхийн анхны улс болсон юм.

Эрдэмтэд халдварын дэгдэлт юуны улмаас эрчимжсэнийг судалж байгаа бөгөөд Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн төрөлтэй холбоотой эсэхийг нягталж үзэж байна. Тэрхүү хувилбарыг B.1.617 гэдэг бөгөөд одоогийн дор хаяж 17 улсад бүртгэгджээ.

ДЭМБ-ын мэдээлснээр B.1.617 хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр B.1.617 нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: MedPage, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button