НИЙГЭМ

Дархан-Уул аймаг морьт эргүүлтэй болжээ

Дархан-Уул аймаг гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах зорилгоор морьт эргүүлтэй болжээ.

Тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн ИТХ-н дарга С.Насанбат өнөөдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 16 сая төгрөгийн хөрөнгөөр зургаан морь, 10 эмээл, 10 хазаарыг шийдвэрлэж өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button