Нийгмийн

101 настай буурай дархлаажуулалтын цэг дээр өөрийн биеэр очиж, вакцинаа хийлгэжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 101 настай иргэн Долзодмаа өөрийн биеэр дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлж, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай хэмээн уриалав.

Тус аймгийн хэмжээнд КОВИД 19-ийн эсрэг вакцины I, II дугаар тунд нийт 68522 иргэн хамрагдаад байна. Үүнээс 47317 иргэн эхний тунгаа авчээ. Тодруулбал, насанд хүрсэн нийт иргэдийн 60 гаруй хувийг дархлаажуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-07 17:16

Ewii dee huurhun um be. Ta minurt naslaarai. Vaktsinaa hiilgyylsen deeree biee bodson deer mundag umaa

Ач хүү
Ач хүү
2021-05-07 19:05

100 гарсан миний эмээ өнөөдөр хөдөөнөөс орж ирж вакцинаа хийлгэсэн шиг хөнгөхөөн явж байна. Эмээгийнхээ дэргэд би ч аргагүй нялхаараа байна даа. Эмээ минь эрүүл саруул байх болтугай

Холбоотой мэдээ

Back to top button