НИЙГЭМ

Н.Батсүмбэрэл: Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдээсээ хичээнгүйлэн хүсье

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Нацагдоржийн Батсүмбэрэл иргэдэд дараах уриалгыг дэвшүүллээ. Тэрбээр:

"Дэлхий нийтийг цочроосон цар тахал (Ковид 19) манай улсад халдварлаад багагүй хугацаа өнгөрлөө. Олон иргэд халдвар авч, нас баралт бүртгэгдсээр байна.

Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, нийгмийн хэвийн тогтвортой амьдралыг бий болгохын төлөө төрийн олон албан хаагч, сайн дурын ажилтнууд өдөр шөнөгүй ажиллацгааж байгаа. Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн сайн арга хэрэгсэл.

Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдээсээ хичээнгүйлэн хүсье. Өнөөдрөөс яг жилийн буюу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "Хариу арга хэмжээний дадлага сургуулилалт”-г зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт 10 цагийн хатуу хөл хориог тогтоож байв.

Уг дадлага сургуулилалтанд оролцсон нийт иргэд, төрийн албан хаагч, тусгай байгууллагын тангарагтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрүүл энх, сайхан цагийн төлөө хамтдаа хичээцгээе!” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-05-09 08:27

SPUTNIKEE avatar ir,targeted boloo.

Иргэн
Иргэн
2021-05-09 10:19

Спутникээ хүлээгээд л...

Холбоотой мэдээ

Back to top button