НИЙГЭМ
Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраалаа

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар энэ сарын 06-ны өдөр гарсан ойн түймрийг 08-ны өдрийн 16:43 цагт бүрэн унтрааж, Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын захирагчид хүлээлгэн өглөө.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аижлтнууд ажилласан байна.
Түймэрт 30 га талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Its like you read my mind! You appear to know a lot about this, like you wrote the book in it or something. I think that you can do with some pics to drive the message home a little bit, but instead of that, this is excellent blog. A great read. I will certainly be back.