ДЭЛХИЙ

Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй хүмүүсийн цогцос олджээ

Энэтхэг улсын хойд хэсэгт оршдог Ганга мөрнөөс “КОВИД-19”-ийн улмаас нас барсан байж болзошгүй 40 хүний цогцос олдсон байна. Зарим хэвлэл мэдээллээр 100 гаруй хүний цогцос эрэг дээр гарч ирсэн бөгөөд хэдэн өдрийн турш Ганга мөрөнд хөвсөн мэт нөхцөл байдалтай олдсон хэмээн мэдээлжээ.

Нас барсан хүмүүсийн цогцос Бихар болон Уттар Прадеш мужуудын хооронд олдсон байна. Энэтхэгийн “NDTV”-ээр мэдээлснээр цогцсууд хөөж, зарим хэсэгтээ түлэгдсэн байдалтай олдсон аж. Албаны хүмүүс хэлэхдээ “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийг Ганга мөрний дагуу чандарлах гэж оролдсоны улмаас ийм зүйл болсон байх магадлалтай гэжээ.

Орон нутгийн оршин суугчид “BBC” агентлагийн Энэтхэг салбарт хэлэхдээ цогцсуудыг чандарлах мод ховордож, оршуулгын зардал нэмэгдэж байгаа тул хүмүүс Ганга мөрөнд нас барагсдын биеийг хөвүүлж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button