ДЭЛХИЙ

Газын зурваст болж буй мөргөлдөөний улмаас 30 хүн нас баржээ

Газаг удирддаг экстремист Хамас бүлгэм хоёр дахь өдрөө Израилийн тосгонууд руу пуужин харваж байна. Үүний эсрэг Израилийн агаарын хүчин хариу цохилтоо чангатгажээ. Даваа гарагт (2021.05.10) хэт даврагч Хамас бүлэг 300 гаруй пуужин Израилийн тал руу харвасан байна. Үүний эсрэг Израилийн цэргийн хүчин Газа дахь 150 бүсэд агаарын цохилт үзүүлсэн аж.

Хоёр талын өгсөн агаарын цохилтын улмаас 30 хүн нас барсан бөгөөд тэдний ихэнх нь Палестин иргэд байсан аж. Даваа гарагт (2021.05.10) Иерусалим хотын Ал Акса сүмд Израиль цэргүүд болон Палестинчууд мөргөлдсөний улмаас нөхцөл байдал хүндэрсэн байна. Ад Акса сүмд болсон мөргөлдөөний улмаас 300 гаруй Палестинчууд, 21 Израиль цагдаа нар гэмтжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ Хамас бүлэг пуужин харвахаа даруй зогсоох шаардлагатай хэмээсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ бүх тал нөхцөл байдлыг намдаах тал дээр ажиллах хэрэгтэй гэсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button