ДЭЛХИЙ

Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусийн төрөл 30 гаруй улсад илэрчээ

Энэтхэг улсад анх бүртгэгдсэн коронавирусийн төрөл 30 гаруй улсад илэрсэн хэмээн ДЭМБ мэдээлжээ. B.1.617 нэртэй коронавирусийн төрлийг ДЭМБ дэлхий дахин анхааралдаа авах хэрэгтэй вирусийн төрөлд багтаасан байна. Тэрхүү төрөлд Их Британи, Өмнөд Африк, Бразил улсуудад анх илэрсэн хувилбарууд мөн багтдаг аж.

Хэрвээ вирус халдварлах чадвар нь нэмэгдсэн, илүү хүнд өвчлөл үүсгэдэг, эсрэг биеэр саармагжих нь буурах, вакцин болон эмчилгээнд тэсвэртэй болж эхэлсэн гэдгийг харуулсан баримт гарч ирвэл тус төрөлд багтаадаг байна. Энэтхэг улс даваа гарагт (2021.05.10) 366,161 шинэ төрөл, 3754 нас баралт бүртгэж авчээ.

 B.1.617 хувилбар нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button