ДЭЛХИЙ

Энэтхэг улсад “КОВИД-19”-ийн нас баралт 250 мянга давжээ

Энэтхэг улсад өнгөрсөн 24 цагийн дотор нэг өдөрт “КОВИД-19”-ийн улмаас 4,205 хүн нас барсан нь рекорд тогтоох үзүүлэлт байжээ. Үүний улмаас тус улсад “КОВИД-19”-өөр нас барсан хүмүүсийн тоо 250 мянга давсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн яам мэдээлснээр тус улс шинээр 348,421 тохиолдол бүртгэн авч нийт тохиолдлын тоо 23 сая давсан аж.

Цар тахлын хоёр дахь давлагаанд хүчтэй нэрвэгдсэн Энэтхэгчүүд үхрийн өтгөн “КОВИД-19”-ийг анагаана гэж итгэн, арьсан дээрээ түрхэх болжээ. Тус улсын баруун бүсэд байрладаг Гужарат мужийн иргэд долоо хоногт нэг удаа үхрийн өтгөн арьсан дээрээ түрхэж эхэлсэн байна. Хиндү шашинд үхэр нь амьдрал болон дэлхийг бэлгэддэг аж. Шүтлэгтэй хүмүүс хэдэн зуун жилийн турш үхрийн өтгөнөөр гэрээ цэвэрлэж, өргөл өргөхдөө ашиглаж иржээ. Энэтхэг улс даяар эрдэмтэд болон эмч нар үүний эсрэг анхааруулга өгсөөр байна.

Мягмар гарагт (2021.05.11) Энэтхэг улсын хойд хэсэгт оршдог Ганга мөрнөөс “КОВИД-19”-ийн улмаас нас барсан байж болзошгүй 40 хүний цогцос олдсон байна. Орон нутгийн оршин суугчид “BBC” агентлагийн Энэтхэг салбарт хэлэхдээ цогцсуудыг чандарлах мод ховордож, оршуулгын зардал нэмэгдэж байгаа тул хүмүүс Ганга мөрөнд нас барагсдын биеийг хөвүүлж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button