ДЭЛХИЙ

НҮБ Газын зурваст дайн дэгдэж болзошгүй хэмээн эмээж байна

Газын зурваст экстремист үзэлтэй Хамас бүлгэм болон Израиль улсын хооронд болж буй мөргөлдөөн улам хурцдаж, НҮБ дайн дэгдэж болзошгүй хэмээн эмээж байгаагаа илэрхийлжээ. Израиль улс хэлснээр Палестины хэт даврагчид  мянга гаруй пуужин харвасан байна. Үүний эсрэг Израиль улс зуу зуун удаа хариу агаарын цохилт өгч Газа дахь хоёр барилгыг нураажээ.

Даваа гарагаас хойш эхэлсэн тус мөргөлдөөний улмаас 53 Палестинчууд, зургаан Израиль иргэн амь үрэгдсэн байна. АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлэхдээ Газын зурваст болж буй явдалд ихэд санаа зовж байна хэмээжээ. Израиль улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлэхдээ иргэдээ хамгаалахын тулд засгийн газрын зүгээс чадах бүхнээ хийнэ гэсэн байна.

Өчигдөр Израиль улс Газаг удирддаг Хамас бүлгийн ахлах албан тушаалтныг хөнөөсөн гэж мэдэгджээ. Хамас бүлэг ахлах албан тушаалтан нь амь үрэгдсэн гэдгийг баталж мэдэгдэл хийсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button