НИЙГЭМ

Х.Нямбаатар: Б.Баасанцогттой холбогдсон эмэгтэй СӨХ-өөс бичлэгээ аваад өөрөө цацсан

УИХ-ын чуулганы өнөөдөр /2021.05.14/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хувь хүний халдашгүй байдалд халдах асуудал гарах талаар онцолсон бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

"Өмгөөлөгч Б.Баасанцогтын орцны бичлэгийг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гээд байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой эмэгтэй нь орцны камерын бичлэгийг гар утсаараа бичээд, өөрөө олон нийтэд сүлжээнд цацсан. Цагдаа ямар ч хамаагүй. Ерөөсөө л хувийн асуудал байсан юм билээ. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар бичлэгийг авч цацсан” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2021-05-14 11:41

Итгэсэн дүр үзүүлдэг л байх даа. Мэдээж Нямбаатар буруутай байх боломжгүй л дээ ????

Холбоотой мэдээ

Back to top button