ДЭЛХИЙ

Газын зурвас дахь мөргөлдөөний улмаас 130 хүн нас баржээ

Газа дахь хэт даврагч бүлгийн Палестинчууд Израиль улс руу тав дахь өдрөө пуужин харваж байна. Үүний эсрэг Израиль улс өгч буй хариу цохилтоо чангатгажээ. Одоогийн байдлаар Газын зурваст болж буй мөргөлдөөний улмаас 122 Палестин хүн, Израилийн найман иргэн амь үрэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт (2021.05.14) Израилийн өгсөн хариу цохилтод газрын болон агаарын хүчин оролцсон боловч тус улс Газа руу цэрэг оруулаагүй аж. Израиль улс дотроо Палестинчууд болон Еврейчүүд хоорондоо мөргөлдөж тус улсын Ерөнхийлөгч иргэний дайн дэгдэж магадгүйг анхааруулжээ. Израиль улсын Батлан хамгаалахын сайд Бенни Гатз дотоодын мөргөлдөөнийг зогсоохын тулд хамгаалалтын албыг чангатгахыг тушаасан аж.

Газа болон Израиль улсын хооронд болж буй мөргөлдөөн нь 2014 оноос хойш тохиож байгаагүй хүнд өнгөрч байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш Баруун Израильд дахь ариун гэгддэг бүсэд Муслим болон Еврейчүүд мөргөлдсөн юм. Хамас бүлгэм Израильчуудыг тус бүсээс гарахыг анхааруулаад пуужин харважээ. Үүнээс одоогийн мөргөлдөөн эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button