Нийгмийн
Хоногт 553 хүнээс халдвар илэрч, 78-82 насны ТАВАН хүн нас барлаа
Хоногт 553 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 48101 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1234 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 39564 болов. Харин таван хүн баржээ. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, 78 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 02-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан 79 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 82 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 82 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 205 боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.