ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Израилийн агаарын цохилт “Al Jazeera”, “Associated Press”-ийн барилгыг нураажээ

Бямба гарагт (2021.05.15) Израиль улс агаарын цохилтоороо Газад байрладаг 12 давхар барилгыг нураасан байна. Тус барилгад “Al Jazeera”, “Associated Press” агентлагийн оффис үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Израиль улс тус барилга дотор Исламын хэт даврагч Хамас бүлэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзэн агаарын цохилт өгсөн байна.

Агаарын цохилт өгөхийнхөө өмнө Израиль улс тус барилга доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгчээ. Израиль улсын цэргийн алба цохилт өгснийхөө дараа байлдааны онгоцнууд нь “Террорист Хамас бүлэгт хамааралтай тагнуулын газарт цохилт өгсөн” хэмээн мэдэгдэл хийсэн аж.

“Associated Press” агентлагийн Ерөнхийлөгч Гари Прюитт хэлэхдээ “Газа дахь AP болон бусад мэдээллийн агентлагийн барилгыг Израилийн цэргийн хүчин бай болгосон нь биднийг балмагдууллаа. Өнөөдөр болсон зүйлийн улмаас дэлхий дахин Газа дахь нөхцөл байдлын талаар илүү бага мэдээлэл авна” гэжээ. АНУ-ын Засгийн газар хэлэхдээ тэд Израилийн талтай сайн ярилцаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг бататгах хэрэгтэй хэмээсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button