ДЭЛХИЙ

Эрдэмтэд лабораторид ургуулсан гахайн махаар зайдас хийжээ

Их Британид эрдэмтэд лабораторид ургуулсан гахайн махаар зайдас хийжээ.  Оксфордын их сургуулийн эрдэмтэд хамтран бүтээсэн шинэ технологиор гахайгаас авсан жижиг булчин болон өөхний хэсгийг ашиглан лабораторид мах ургуулжээ.

Эрдэмтэд унтуулсан гахайгаас эсийн дээж авч усаар дүүргэсэн биореактор дотор хийж, шим тэжээл өгч ургуулдаг байна. Энэхүү аргыг анх эрүүл мэндийн зорилгоор хүний эд ургуулах гэж ашигладаг байсан аж. Харин Оксфорд сургуулийн “Ivy Farm” компани тэрхүү аргаар хүнсний мах ургуулсан байна.

Оксфордын их сургуулийн бүтээсэн тэрхүү технологи нь нэг см куб өөх, булчингийн эсийг 37 градус цельс хэмд, хоёроос гурван долоо хоногийн дотор 1 кг мах болгон ургуулах чадвартай аж. “Ivy Farm” компани дараа жил судалгааны газар барих зорилгоор 16 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хайж байгаа юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button