ДЭЛХИЙ

Газын зурвасын мөргөлдөөн долоо дахь өдөртөө үргэлжилж байна

Газын зурваст болж буй мөргөлдөөн долоо дахь өдөртөө орлоо. Израиль улсын зүгээс хамгийн сүүлд өгсөн агаарын цохилтын улмаас 42 Палестинчууд нас барсан байна. Газын албан тушаалтны мэдээлснээр нас барсан хүмүүсийн дунд 10 хүүхдүүд байжээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Газын зурвасын асуудлаар ням гарагт (2021.05.16) хуралдаж эхэлсэн аж.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн захирал Антонио Гутеррес хэлэхдээ Газын зурвас дахь нөхцөл байдлыг үнэхээр аймшигтай, мөргөлдөөн даруй төгсөх хэрэгтэй хэмээжээ. Өнгөрсөн даваа гарагаас (2021.05.10) хойш эхэлсэн мөргөлдөөний улмаас Газад 188 хүн нас барж, 1230 хүн гэмтсэн байна.

Яхья Синвар

Израиль улсын цэргийн хүчин Хамас бүлгийн удирдагч Яхья Синвар болон түүний дүү Мухаммед Синварын гэрт агаарын цохилт өгчээ. Орон нутгийн хэвлэлээр мэдээллийн газрууд Хамас бүлгийн удирдагчийн гэр бөмбөгдүүлсэн гэдгийг баталж мэдээлсэн байна. Израиль улс Хамас бүлгэм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button