Нийгмийн

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-65 см давсан байдалтай байна.

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин аажим буурсан хэдий ч олон жилийн дунджийг 30-135 см давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Иймд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button