ДЭЛХИЙ

Израилийн арми Исламын бүлгийн удирдагчийг хороожээ

Даваа гарагт (2021.05.17) Израиль улсын цэргийн хүчин Газад агаарын цохилт өгч Исламын Жихад бүлгийн удирдагч Хуссам Абу Харбеедыг хөнөөсөн байна. Харбеедын удирддаг бүлгэм Хамас бүлэгтэй хамтран Израиль улс руу агаарын цохилт өгч байжээ. Харбеед алагдсаны дараа Исламын Жихад бүлгэм Израил улсын Ашдод хот руу пуужин харвасан байна. Үүний улмаас долоон Израиль иргэн бэртжээ.

Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн мөргөлдөөний улмаас 201 Палестинчууд, 10 Израиль иргэн нас барсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Ерөнхийлөгч Волкан Бозкирын хэлснээр ирэх пүрэв гарагт (2021.05.20) Газын зурвас дахь асуудлаар хуралдах аж.

Газаг удирддаг хэт даврагч Хамас бүлэг өнгөрсөн долоо хоногийн турш 3150 гаруй пуужин харвасан байна. Израиль улсын генерал хэлэхдээ энэхүү тулааныг үүрд үргэлжлүүлж чадна хэмээжээ. Мөн бямба гарагт (2021.05.15) Израиль улс агаарын цохилтоороо Газад байрладаг 12 давхар барилгыг нураасан. Тус барилгад “Al Jazeera”, “Associated Press” агентлагийн оффис үйл ажиллагаа явуулдаг байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button