ДЭЛХИЙ

Жо Байден Газын зурваст гал зогсоохыг уриалжээ

Газын зурваст Израиль улс болон Хамас бүлгийн хооронд мөргөлдөөн гарснаас хойш 8 өдрийн дараа Жо Байден гал зогсоохыг уриалжээ. Тэрбээр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд хэлэхдээ АНУ нь Египет гэх мэт бусад орнуудтай хамтарч мөргөлдөөнийг зогсоохоор ажиллаж байгаа хэмээсэн аж. Тус мөргөлдөөний улмаас 212 Палестинчууд, арван Израиль иргэн нас барсан байна.

Израиль улс мэдэгдэхдээ Газад өгсөн агаарын цохилтын улмаас алагдсан хүмүүсийн ихэнх нь хэт даврагч бүлгийн гишүүд хэмээжээ. Харин Газаг удирддаг Хамас бүлэг уг мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Цагаан ордноос хийсэн мэдэгдлээр Байден Израиль улсыг гэмгүй иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүх зүйлээ хийхийг уриалжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Израиль улс энгийн иргэдийн амь насанд аюул учруулахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн байна. Гэвч тэрбээр нэмж хэлэхдээ “Хамас бүлэг энгийн иргэдийг урдаа барьж үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээжээ. Германы канцлер Ангела Меркель мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан боловч Израиль улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг дурдсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button