ДЭЛХИЙ

Энэтхэг улсад цар тахлын улмаас 244 эмч нас баржээ

Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсний улмаас 244 гаруй эмч “КОВИД-19”-өөр өвчилж нас барсан байна. Энэтхэгийн эрүүл мэндийн нийгэмлэг мэдээлснээр өнгөрсөн ням гарагт (2021.05.16) “КОВИД-19”-ийн улмаас 50 эмч нас баржээ. Одоогийн байдлаар Энэтхэг улс 25 сая “КОВИД-19”-ийн тохиолдол, 263,533 нас баралт бүртгэж авсан байна.

Энэтхэгийн эрүүл мэндийн агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Жайеш Леле “NDTV”-д хэлэхдээ олон тооны эмч нар “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Эмч нар хэт удаан ажиллаж байгаа. Тэд заримдаа завсарлага авж амралгүй 48 цаг ажилладаг. Үүн дээр нэмэгдээд тэд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг тул эцэстээ халдварт дийлддэг” хэмээсэн аж.

Тус улсын Гужарат мужид хүчтэй шуурга болж салхины хурд 44 м/секунд хүрсэн аж. Үүний улмаас 12 нас барж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilo nrel
zortilo nrel
2021-09-25 21:29

Hey very nice blog!! Man .. Beautiful .. Amazing .. I will bookmark your website and take the feeds also…I am happy to find numerous useful info here in the post, we need work out more techniques in this regard, thanks for sharing. . . . . .

Холбоотой мэдээ

Back to top button