Нийгмийн
Халхгол суманд хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатжээ
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Өвөрт-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 19:45 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллажээ. Улмаар тавдугаар сарын 20-ны өдрийн 02:30 цагт түймрийг цурамд оруулж, 04:03 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 3500 га талбай шатжээ.
Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
I like this site its a master peace ! Glad I observed this on google .