Нийгмийн

Чингэлтэй дүүрэгт “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар Улаанбаатар хотын 6 дүүргийн 100 хороотой хамтран 5 мянга орчим айл өрхийн хашаанд мод тарих арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэгт аяны нээлт зохион байгуулагдлаа.

Тус аяны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, хороодын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Аяныг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн 19 хорооны 13 хороо нь гэр хороолол байдаг. Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих, хөрс, агаар орчны бохирдлыг бууруулахад санаачлагатай байж, амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд гар бие оролцох боломжтой юм. Монгол Улсын Засгийн газраас иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд модыг тарьж ургуулж, ойжуулж ногоон дүүрэг болохын төлөө Чингэлтэйчүүд, төр захиргааны байгууллагууд, хороод болон иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас мод тарих аргачлал бүхий гарын авлага ном болон бусад сурталчилгааны материалыг хороодод гардуулан өглөө. Энэхүү аянд сайн дурын үндсэн дээр хамрагдахаар 1097 өрх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд БОАЖЯ-наас дүүргийн хэмжээнд 14 төрлийн 3250 ширхэг модны тарьц, суулгац, хар шороо, элс, бууцыг олголоо.

Мод тарьж ургуулна гэдэг зөвхөн суулгаад орхих бус арчилгаа, усалгаа, хамгаалалт нэн чухал учир тарьсан мод бүр эзэнтэй байх үүднээс өрх бүрт олгосон модыг паспортжуулж ургалтын явц, үр дүнд хяналт тавьж ажиллах юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yanjaa
Yanjaa
2021-05-22 21:49

Bolormaa gj haa ywsan gazraa samardag huuhen haragdahiin

Холбоотой мэдээ

Back to top button