ДЭЛХИЙ

Израиль болон Хамас бүлэг гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байна

Израиль болон Хамас бүлэг гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа аж. Гал зогсоох хэлэлцээртэй холбоотой хүмүүс “BBC” агентлагт хэлснээр Израилийн тал цэргийн хүчний үйл ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрнө гэдгээ хэлэлцээр зуучлагчдад мэдэгдсэн байна. Гэхдээ энэхүү мэдэгдлийг Израиль улс албан ёсоор батлаагүй байгаа юм.

Пүрэв гарагт (2021.05.20) Израиль улс Газа дахь Хамас бүлгэмийн ашигладаг барилгуудад 100 гаруй агаарын цохилт өгчээ. Үүний хариуд Хамас бүлэг пуужин харвасан байна. Өчигдөр Хамас бүлгийн ахлах албан тушаалтан гал зогсоох тохиролцоонд нэг юм уу хоёр өдрийн дотор хүрнэ гэж бодож байгаагаа илэрхийлсэн. Харин Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху лхагва гарагт (2021.05.19) аюулгүй, тайван байдал тогтох хүртэл цэргийн үйл ажиллагааг явуулна гэсэн аж.

Мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2021.05.10) эхэлсэн билээ. Үүний улмаас 232 палестинчууд нас барсан байна.  Израиль улс мэдэгдэхдээ Газад 150 гаруй хэт даврагч бүлгийн гишүүд алагдсан хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button