ДЭЛХИЙ

Израиль улс, Хамас бүлэг гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Израиль улс болон Палестиний хэт даврагч бүлэг Хамас гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Баасан гарагийн өглөөнөөс үйлчилсэн гал зогсоох тохиролцоо нь 11 өдрийн турш өрнөсөн мөргөлдөөнийг эцэслэв. Өнгөрсөн даваа гарагаас (2021.05.10) эхэлсэн тус мөргөлдөөний улмаас 240 гаруй хүн нас барсан байна.

Гал зогсоох тохиролцооны дараа Газа дахь Палестинчууд гудамжинд гарч “Бурхан бол хамгийн агуу, бурханд баярлалаа” хэмээн тэмдэглэжээ. Израиль улс, Хамас бүлэг хоёул тус мөргөлдөөнд ялалт байгуулсан хэмээн тунхагласан байна. Хамас бүлгийн албан тушаалтан “Associated Press” агентлагт хэлэхдээ Израиль улсын зарласан гал зогсоох тохиролцоо нь Палестинчуудын хувьд ялалт, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ялагдлаа хэмээжээ. Харин Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Гатз жиргэхдээ Газад өгсөн цохилт томоохон цэргийн ялалт авчирлаа гэсэн аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гал зогсоох тохиролцоо зарлагдсаны дараа Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Хамас болон Газад үйл ажиллагаа явуулдаг террорист бүлгүүдийн эсрэг Израиль улс өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ бүрэн дэмжиж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button