НИЙГЭМ

С.Бямбацогт: “Залуус-Хөгжлийн түүчээ” уралдаанд 1630 төгсөгч оролцсоноос таван сурагч шалгарлаа

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 21-ны хооронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын санаачилга, БШУЯ-ын дэмжлэгтэйгээр "Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эссэ бичлэг, видео илтгэлийн уралдааныг Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар амжилттай зохион байгуулжээ. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт тухайн арга хэмжээний нээлтэд:

"Уг наадам нь 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх сурагчдын нийгмийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сэтгэлгээ, хандлагыг тодорхойлох, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилготой юм. Уг наадамд 1630 төгсөгч сурагч оролцсоноос таван сурагч шалгарлаа. Наадамд хичээл зүтгэл гаргаж оролцсон сурагчдадаа баяр хүргэе” гэв.

Уралдаанд нийт 1630 төгсөгч сурагчид оролцсон бөгөөд бүртгэлээс эхлээд шагнал гардуулах хүртэл шалгаруулалтын бүхий үйл ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод, амжилттай зохион байгуулсан байна. Уралдаанд оролцогчдын амжилтаар эрэмбэлэхдээ сорил даалгаврыг гүйцэтгэсэн оноо, эссэ бичлэгээс авсан оноо, видео илтгэлээс авсан оноонуудын нийлбэрээр дүгнэсэн аж.

  • Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бусдаасаа манлайлан оролцож тэргүүн байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн 12а ангийн суралцагч А.Цэлмүүн,
  • Дэд байранд Өвөрхангай ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн 12б ангийн сурагч Ч.Оюунзул,
  • Гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ийн 12г ангийн сурагч М.Мөнх-Эрдэнэ,
  • Тусгай байранд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс ахлах сургуулийн 12б ангийн сурагч Н.Энхжин,
  • Нийслэлийн Орчлон сургуулийн 12а ангийн сурагч А.Далайзаяа нар тус тус шалгарчээ.

Үйл ажиллагааны фото:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button