Нийгмийн

Тээврийн жолоочдыг тусгаарласнаар Замын-Үүд суманд хоёр сар халдвар гараагүй байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.

Монгол Улсын авто замын томоохон боомт оршдог, эдийн засгийн болоод стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүс нутгийн хувьд халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, оношилгоо шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага тулгарч буйг орон нутгийн удирдлагууд хэлж байна.

4-р сарын дундаас “Шаргын овоо” тусгаарлах байранд тээврийн жолооч нарыг байрлуулж, орон нутгийн иргэдээс тусгаарласны үр дүнд сүүлийн 2 сар шахам хугацаанд Замын-Үүд суманд дотоодын халдвар гараагүй байгаа аж.

Вакцинжуулалтын хувьд нийт хамрагдах ёстой иргэдийнхээ 80 гаруй хувийг 1-р тунд, 60 шахам хувийг 2-р тунд бүрэн хамруулсан бөгөөд гол эрсдэлт бүлэг болох тээврийн жолооч нарын 95 хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Дорноговь аймгийн хувьд вакцинжуулалтын үзүүлэлтээр улсад 2-рт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд нийт хамрагдах шаардлагатай хүмүүсийн 90% нь 1-р тунд, 30 гаруй хувь нь 2-р тунд хамрагдаад байна.

Цаашид “Ногоон бүс” болох зорилтын хүрээнд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нарт вакцины 2 тундаа хамрагдсан байсан ч түргэвчилсэн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлагыг тавьж байгаа аж. Иймд түргэвчилсэн оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд Засгийн газар, Улсын онцгой комиссоос анхаарч, халдварын оношилгооны төв байгуулах хүсэлт тавьсныг Шадар сайд шийдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button