Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совд гэж хэн бэ

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совд гэж хэн бэ? Сонирхуулахад тэрбээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөвсгөл аймагт биеэ даан нэр дэвшиж, Л. Энх-Амгалантай өрсөлдөж байсан билээ. Түүнчлэн өнгөрөгч жил УИХ-ын гишүүд хөлжиж, төрийн албанд ах, дүү, танил талаа авах үзэгдэл их буйг мэдээлж, нэр бүхий гишүүдийг АТГ-д шалгуулах хүсэлтэй байгааг уламжилж байв.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ
Хүмүүсээ АНХААР, Ийм л хүмүүс УИХ ,албан тушаал горилдог б/на шүү???аймаар,,
АН-ынхан алийгаа алдаж, адаг сүүлд нь хүн алахаар заналхийлж эхэлж байна,АНХААРАЛТАЙ байгаарай иргэд ээ.
нэг мэдрэл муутай новш л биз хатуу арга хэмжээ ав одоо вакциний талаар сөрөг юм ярьж ард иргэдийг төөрөлдүүлсэн сонгуулиар короно ихдэн сонгуул хойшлуулана гээд улс ороныг талцуулаад байгаа Женкогийн хөлсний тролуудад төр төмөр нүүрээ харуулаач
Хужаа сайд худлаа шааж бн
Совд харин шударга иргэн биш үү? Дандаа л сайд дарга, УИХ гишүүдийн зөв байдаг юм уу? Анандбазараа хар л даа. Ийм хүн гишүүн байхад ард иргэд ингэж тэмцэхээс яах юм.
Хүн алах л нөхөр байна их хонзон хадгалж явдаг байх нь баригдалгүй гүйцээнэ гэж бодоод чадаагүй юм байна иимэрхүү балайдуу нэр дэвшигчид их болоод байна яанадаа эгэ алуурчин цааштд их юм хиихн дээ анхаарах нь зөв шүү