Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Автозамыг гурван бүсчлэлд хуваах асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A,B,C гэсэн гурван бүсчлэлд хуваан, шаардлага хангасан авто машиныг нэвтрүүлнэ хэмээн Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас  өнгөрсөн сарын 23-нд мэдээлсэн. Нийслэлийн автозамыг дараах гурван бүсчлэлд хуваасан.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу
  • В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм

Төлөвлөгөөнд А, В бүс рүү дараах шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэхээр болсон байсан.

  1. Татвараа төлсөн
  2. Торгуульгүй
  3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх гэсэн шаардлага гаргаад байсан.

Уг журам маргааш буюу наймдугаар сарын 15-аас хэрэгжиж эхлэнэ гэж заасны дагуу Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр дараах мэдээллийг авлаа.

“Улаанбаатар хотын автозамыг гурван бүсчлэлд хуваах талаарх асуудал иргэдийн санал асуулгаар дэмжигдэхгүй байгаа тул тодорхойгүй шалгаанаар хойшлоод байна” гэлээ.

Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор A B C бүсчлэлд хуваах төслийн талаар санал асуулга явуулахад иргэдийн 36% дэмжиж, 64% дэмжээгүй учраас тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа юм байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-13 07:15

Zithromax Ecuador [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Prices In Canada Effets Secondaire Viagra Secure Ordering Macrobid 100mg For

Холбоотой мэдээ

Back to top button