ДЭЛХИЙ

Энэтхэг хосууд хувийн онгоц түрээслэн хуримаа хийжээ

Энэтхэг хосууд коронавирусийн дэглэмээс зайлсхийж онгоц дотор 160 гаруй зочинтой хуримаа хийсэн байна. Хосууд тэрхүү онгоцыг түрээсэлж хуримын ёслолоо хийжээ. Тэд Энэтхэг улсын Тамил Наду мужид оршин суудаг бөгөөд тус муж коронавирусийн дэглэмээ чангатгаж хуримын ёслолд 50 хүртэлх хүн оролцох тушаал гаргасан аж.

Хосууд “SpiceJet” компанийн Boeing 737 түрээсэлсэн байна. Энэтхэгийн нисэхийн алба тус явдалд хавтаст хэрэг үүсгэн мөрдөж эхэлсэн аж. “SpiceJet” компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ тус онгоцыг Мадурай хотоос Бангалоре руу очих гэж түрээсэлсэн гэжээ. Мөн хосуудад ковидийн үеийн дэглэмийг дагаж, онгоц дээр ямар нэгэн үйл ажиллагаа хийж болохгүй гэдгийг сануулсан байна.

Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсний улмаас нас баралтын тоо эрс нэмэгдэж 300 мянгад хүрсэн. Мөн нийтдээ “КОВИД-19”-ийн 26.8 сая тохиолдол бүртгэж авжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button