ДЭЛХИЙ

“Johnson&Johnson” компани вакцинаа Японд бүртгүүлэхээр хүсэлт гаргажээ

Даваа гарагт (2021.05.24) АНУ-ын эмийн компани “Johnson&Johnson” вакцинаа бүртгүүлэхээр Япон улсын эрүүл мэндийн яамд материалаа бүрдүүлж өгсөн байна.Тус фирмийн мэдээлснээр хэрвээ зөвшөөрөл авбал 2022 оны эхээр Япон руу вакцинаа хүргэх боломжтой гэжээ. Тус нэг тунт вакциныг үйлдвэрлэдэг “Janssen” фирмийн Япон дахь салбар тус улсад туршилт явуулсан байна.

Клиникийн нэгдүгээр шатны туршилтад 20-оос 55 болон 65 эсвэл түүнээс дээш насны 250 иргэн оролцжээ. Тэрхүү туршилтаар “Johnson&Johnson” компанийн вакцин эрүүл мэндийн хувьд ямар нэгэн аюул учруулдаггүй гэж гарсан байна. Бусад орнуудад хийсэн туршилтаар тус нэг тунт вакцин 66 хувийн үр дүн үзүүлсэн. Мөн “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрээс 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг билээ.

Өнгөрсөн баасан гарагт (2021.05.21) Японы засгийн газар “Moderna”, “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцинуудад зөвшөөрөл олгосон.Одоогийн байдлаар Японд “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”-ийн вакцинуудад зөвшөөрөл олгосон байгаа юм. Тус улс хүн амынхаа дөрвөн хувьд вакцины нэг тунг тарьжээ

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button